ТОТАЛ ТОСЫГ БОРЛУУЛЖ БАЙНА.

Супермаркет
Супермаркет PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
1 дэх өдөр, 12-10-2009 17:49
/Баталгаа/ Vic тосны шүүр
Автомашины хөдөлгүүр маш олон төрөл бөгөөд, хөдөлгүүр болгонд зориулсан төрөл бүрийн загвар хэмжээтэй шүүрийг тавьж хөдөлгүүрийн эд ангиудаар гүйж буй массын хог бохирдол металл эд ангиулын хоорондын үрэлтээс үүссэн төмрийн ялтас зэргийг шүүн тунгааж цэвэрлэдэг. VIC тосны шүүр нь бүх төрлийн япон автомашины хөдөлгүүрийн өндөр эргэлтэд тэсвэртэй байж тосыг гадагш алдахгүй битүүмжлэлийг сайн хадгалж чаддаг. Энгийн тосны шүүрний шүүгч элемент болох цааснаас Vic үйлдвэрийн тосны шүүрний цаас нь илүү зузаан цаастай учираас бохир тосыг шүүх чадвар сайжирч, хөдөлгүүрт  үүссэн бохирдлыг бууруулж тосны жигд ажиллах нөхцлийг бүрэн хангах давуу талтай. Автомашины маслын шүүрийг 16 000 км тутамд болон  моторын тосоо солихдоо хамт сольвол тохиромжтой байдаг. Ингэсэнээр таны автомашины хөдөлгүүр жигд ажиллахыг “Мастер сүлжээ”-нээс зөвлөжт байна.

/Чанар/ Наклад
Автомашины хөдөлгөөний аюулгүй байдалд шууд нөлөөлөх сэлбэгийн нэг бол тормозны наклад юм. Тормозны наклад нь үрэлт элэгдэл, мөн халуунд тэсвэртэй өндөр чанартай оргиналь байх шаардлагатай. Чанартай сайн тормозны наклад нь аюулгүй байдлыг бүрэн хангана. Япон улсын Nisshinbo, Acre, Kashiyama брэндийн тормозны наклад нь дэлхийн автомашины зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн, удаан хугацааны турш маш сайн чанарын түүхий эд материалаар дэвшилтэт технологийн дагуу хийгдсэн дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн юм. Манай компани эрхэм жолооч нартаа санал болгож байна.

/Тав тух/ Амортизатор
Тав тухтай, аюулгүй нөхцлийг бүрдүүлдэг эд анги бол автомашины амортизатор болон пүрш юм. Амортизатор пүрш муудсанаар автомашин огцом эргэлтэн дээр онхолдох аюултай бөгөөд, кузовт дуу чимээ орж бусад явах эд ангийг элэгдэхэд нөлөөлдөг. Пүрш нь замын донсолгоог намсгаж автомашины хүндийн төвийг тогтвортой байлгах үүрэгтэй. Манай компаниас жолооч нартаа Японы оргиналь KYB фирмийн амортизаторыг үйлдвэрээс нь шууд нийлүүлэн оруулж ирж байна. Манай орны эрс тэрс уур амьсгал, замын гадаргууны эвдрэлээс хамаарч явах эд ангийн сэлбэгийн эвдрэл элэгдэл нь  хоорондоо нөлөөлдөг учраас цаг тухайд нь солиулж байх шаардлагатай.

/Тод тусгал/ Их гэрлийн ламп 
Автомашины аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн үзэгдэх орчины байдал нь жолооч хүн бүрийн зайлшгүй анхаарах ёстой зүйлийн нэг нь автомашинд тохирсон гэрлийн ламп юм. Манай компани нь жолооч та бүхэнд  Японы өндөр чанартай Osram, Xenon, Hip зэрэг гэрлийн лампуудыг санал болгож байна. Автомашины гэрлийн ламп нь цаг агаарын хүнд нөхцөлүүд болох манан, бороо, цас , салхи шуургатай үе болон хурд хөдөлгөөнд үзэгдэх орчин тод , гэрэлтүүлэх  шаардлагыг хангасан байх шаардлагатай.
Жишээ нь :
1. Цагаан тусгалтай гэрлийг хот дотор зуны улиралд хэрэглэхэд тохиромжтой .Тод цагаан тусгалтай  гэрэл нь өөдөөс ирж байгаа жолоочийг маш их гялбуулдаг тул гэрлээ байнга шилжүүлж явах шаардлагатай.
2. Шар туяатай солонгорсон гэрэл нь манан будантай , бороо цастай өвлийн улиралд илүү тохиромжтой.
LAST_UPDATED2
 


Та саналаа өгнө үү

Танд ямар загварын авто машин сонирхдог вэ ?