|
НИМОНС ХХК нь дэлхийн шилдэг менежмент, бизнесийн орчин үеийн арга ухаанд тулгуурлан анх 1997 онд байгуулагдсан.
Манай зорилт, үйл ажиллагаа Үйлчлүүлэгч нь “НИМОНС” ХХК-ий анхаарлын төвд ямагт байх болно. Үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээг мэдэрч, автомашин эзэмшигчдэд шаардлагатай авто техникийн иж бүрэн үйлчилгээг нэг цэгээс чанарын өндөр түвшинд шуурхай найдвартай хүргэх, ашиглалтын явцад байнгын дэмжлэг туслалцаа үзүүлж, “Жолооны ард сэтгэл амар” явахад нь мэрэгжлийн туслалцаа үзүүлэх явдал бол манай эрхэм зорилго юм.

Манайх дараахь үйлчилгээг явуулдаг: Япон, Солонгос улсад үйлдвэрлэгдсэн сүүлийн үеийн бүх төрлийн марк загварын автомашины оношлогоо, засвар, үйлчилгээг дагнан гүйцэтгэдэг. Хүнд даацын ачааны автомашин, уул уурхайн машин механизмуудын засвар үйлчилгээ, оношлогоо, сэлбэг нийлүүлэлт, автомашины техникийн оношлогоо, үйлчилгээ, бүх төрлийн засварыг иж бүрэн хийх, оношлогооны лабортори, техникийн үйлчилгээний цех, засварын цех гэсэн үндсэн гурван нэгжтэйгээр зохион байгуулагдаж үйлдвэрлэлийг технологийн дагуу явуулж байна. Бүх төрлийн авто машины сэлбэг хэрэгслийн захиалга татан авалт борлуулалтын ажлуудыг супермаркет, агуулах, сүлжээ – захиалга гэсэн зохион байгуулалтаар, олон улсын төвшинд хийнэ. “Мастер Плаза” үзэсгэлэн худалдаанаас авсан сэлбэг хэрэгслүүдийг “Мастер авто сүлжээ”-ний төвүүдээр хөнгөлөлттэй буюу үнэ төлбөргүй тавьж өгнө.Худалдах буюу худалдан авах авто машинуудад баталгаа гаргаж сүлжээний гишүүдэд түрээс, зээлийн худалдааны үйлчилгээ, хөнгөлөлт үзүүлнэ.Аж ахуй, нэгж байгууллагуудын авто тээврийн хэрэгслүүдэд техникийн оношлогоо, үечилсэн үзлэг үйлчилгээ, урсгал засвар, агрегатын их засварын ажлуудыг гэрээгээр технологийн дагуу, стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэнэ.
Ажил үйлсийн товчоо: · * 1997 он: Авто засвар үйлчилгээ, техник туслалцааны төв * 1998 он: Моторт хэрэгсэл сонирхогч болон спорт аялалын “Автомото клуб” * 1999 он: Засвар үйлчилгээ сэлбэг хангамжийн “Мастер төв” * 2000 он: “MULTIPOWER” зөвлөх оффис ба төслийн багууд * 2001 он: “Мастер автосүлжээ” автотехникийн ашиглалтын нэгдсэн тогтолцоо * 2002 он: “Мастер Плаза” үзэсгэлэн худалдаа техник үйлчилгээний төв * 2003 он: “Мастер авто сүлжээ” “Монголын Автозамын Шуурхай Үйлчилгээ” төслүүд * 2004 он: Авто оношлогоо- Эко хяналтын лаборатори, Эко-транс-авто товчоо, Мэдээлэл, сургалт судалгааны төв * 2004 он: “Үндэсний тохирлын тэмдэгт” автомашины оношлогоо, үйлчилгээ, засвар * 2005 он: “ХАШ”, “ОРД” “Мастер АВто Сүлжээ” –ний салбарууд /УБ хотод/ * 2006 он: Архангай, Дундговь, Дорноговь, Дорнод, Эрдэнэт, Дархан хотуудад “Мастер Авто Сүлжээ” –ний орон нутгийн салбарууд * 2006 он: Компьютер оношлогоо, дизелийн стенд бүхий оношлогоо, засвар үйлчилгээ * 2007 он: Орчин үеийн тоног төхөөрөмж бүхий оношлогооны төв * 2007 он: Auto S.O.S 1924 Монгол улсад 24 цагаар үйлчлэх автотехникийн шуурхай дуудлага тусламж, зөвлөгөө лавлагааны нэгдсэн алба * 2007 он: БНХАУ –ын Норд Бенз хүнд автомашин үйлдвэрийн Монгол дахь засварын түнш * 2008 он: “Точка Опоры” брэндийн албан ёсны борлуулагч * 2008 он: Францын Тотал брэнпийн тос, тосолгооны материалуудын албан ёсны борлуулагч * 2008 он: Улс хоорондын тээвэр, үйлчилгээ хийх эрхт байгууллага * 2009 он: Хүнд машин механизмын засвар, үйлчилгээ * 2009 он: БНХАУ –ын Норт Бенз үйлдвэрийн сэлбэгийн худалдааны түнш * 2009 он: Транс Гоби ХХК –ын Хүнд даацын автомашинуудын засвар үйлчилгээг хариуцсан байгууллага. * 2009 он: НИМОНС ХХК-ын дэргэд “МАСТЕР” хүнд машин механизм, автомашины засвар хийн ба цахилгаан гагнуурчны сургалтын төв
Шагнал урамшуулал:· * 1999 он “Оны шилдэг авто мото клуб” өргөмжлөл, алтан медаль * 2000 он Монголын Үндэсний Олимпын Хорооны “Өргөмжлөл” * 2001 он Нийслэлийн хэрэглэгчидийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн “Хэрэглэгчдийн найдвартай түнш” гэрчилгээ * 2002 он Монгол улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын улсын ерөнхий байцаагчийн нэрэмжит үзлэгээс “Өргөмжлөл” * 2003 он Монголын авто машин мотоциклийн спортын холбооны “Хүндэт Өргөмжлөл” * 2004 он Нийслэлийн гамшгаас урьдчилан сэргийлэх газрын “Өргөмжлөл” * 2004 он Улсын хэмжээнд автосервисийнүйл ажиллагаа эрхлэдэг байгууллагуудаас анх түрүүнд улсын “Үндэсний Тохирлын Тэмдэгт” хэрэглэх эрхийн гэрчилгээт байгууллага * 2004 он “Мастер Плаза” 2004 оны автозасварын шилдэг үйлчилгээний байгууллага * 2005 он: Стандартчилал хэмжилзүйн үндэсний төв, Монголын чанарын холбооноос “Чанарын шилдэг менежер” * 2005 он: Улсын Онцгой Байдлын Ерөнхий Газар –аас “Өргөмжлөл” * 2005 он: БГД –ийн”Хоггүй орчин” байгууллага, өргөмжлөл * 2006 он: ЗТАЖЯ, ЗЦГ –ын талархал * 2007 он: Оюутан залуучуудын техник сэтгэлгээг дэмжигч байгууллага, өргөмжлөл * 2007 он: Мотоциклын бартаат замын улсын аварга шалгаруулах тэмцээнд 3-р байр * 2007 он: Mobil тосны шилдэг хэрэглэгч * 2007 он: Чанартай стандартад нийцсэн тэргүүний аж ахуй нэгж цол, өргөмжлөл * 2007 он: Үндэсний тохиролын гэрчилгээт байгууллага /анхны стандартад нийцсэн авто сервис – дахь жилдээ * 2008 он: Чанарын бүтээмжээ дээшлүүлсэн байгуулллага * 2009 он: Нийгмийн даатгалын ерөнхий газраас “Найдвартай татвар төлөгч” байгууллага * 2009 он: Тэргүүний санхүүчтэй байгууллага |